ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

IMG_6738.png

Орхон аймгийн Онцгой байдлын газраас Эрдэнэт хотод томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Натурал текстайл” ХХК-ний Эрдэнэт хивсний үйлдвэр, “Мах маркет” ХХК-ний Эрдэнэт мах боловсруулах үйлдвэр, “Нью тур сафарис” ХХК-ний Эрдэнэт Өргөө-4 салбар зэрэг томоохон объектуудад төлөвлөгөөт бус хянал шалгалтыг зохион байгуулан ажилласан.

Тус газруудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулга, заавал биелүүлэх албан шаардлага зэргийг тус тус хүргүүлэн ажиллаж байна.

Мөн эдгээр байгууллагуудын ажилтан, албан хаагчдад Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

scroll to top