АЛБА ХААГЧДЫН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

109078053_211145953550710_1905322432568165055_n.jpg

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2020 оны 07 дугаар сарын 21-24-ний өдрийн хооронд дөрвөн өдөр дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын гол зорилго алба хаагчдыг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм.

2020 оны 07 дугаар сарын 21-ний 05:00 цагт Яаралтай цуглар / улбар шар / дохиогоор  ажиллаж 5 клометрийн явган марш үйлдэж ангийн байрлалд ирж  Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэн алба хаагчид Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлж, цэргийн тангараг давтлаа.

Сургалтанд нийт танхимын сургалт , дадлага сургуулийг хослуулан нийт 14-н төрлийн хичээл сургалтыг 9 багш зааж алба хаагчдад мэргэжлийн ур чадвар олгож ажилласан байна.

Үүнд: Амьсгалын бие даасан төхөөрөмжний сэтгэлзүйн камерт утаатай орчинд дадлага сургууль хийх шуурхай удирдлагын оператор нарыг дээрх дадлага сургуульд бүрэн хамруулж сэтгэлзүйн бэлтгэлжилтийг хангах, мэргэжлийн ур чадвар чадавхыг сайжруулах мөн алба хаагчдын уялдаа холбоо багаар ажиллах чадамжыг дээшлүүлэх

Сургалтын цамхагт өндрөөс буух дадлага сургуулийг зохион байгуулсан байна. Шуурхай удирдлагын оператор нар дадлага сургуульд бүрэн хамрагдлаа.

Цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах дадлага сургууль

Мөн алба хаагчдын дунд Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг зохион байгуулж ахлах дэслэгч Б.Ганзориг захирагчтай салааны баг тамирчид тэргүүн байр эзэлсэн байна.

scroll to top