Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд

download.jpg

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээгээр

2020 оны 07-р сарын 08-ны 20 цагаас 07-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
ЭРДЭНЭТ ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө түр зуурын бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 13 градус , өдөртөө 21 градус дулаан байна.ЖАРГАЛАНТ СУМ ОРЧМООР : Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/сек. .Шөнөдөө 14 градус , өдөртөө 23 градус дулаан байна.
2020 оны 07-р сарын 09-өөс 07-р сарын 14-ийг хүртлэх 5 хоногийн урьдчилсан мэдээ:Ихэнх хугацаанд түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Бороо орох үеэр салхи ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус дулаан, өдөртөө 20-25 градус, 12-оос өдөртөө 25-30 градус дулаан байна. Үе үе усархаг бороо орох тул үер ус, дуу цахилгаан, мөндөр, нөөлөг салхины болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
scroll to top