ЭЕШ-д хяналт зөвлөмжийг өгч ажиллаж байна

106477389_582905999083616_4280627985495935964_n.jpg

Улсын Онцгой комиссын даргын баталсан Элсэлтийн ерөнхий шалгалтын үед Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх түр журмын дагуу 2020 оны 07 дугаар сарын 02, 03,04,05-ныг дуустал Орхон аймгийн Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналт, Тагнуулын газар, Эрүүл мэндийн газар Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, хамтран Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч буй сурагчид зохион байгуулагчдад хяналт зөвлөмжийг өгч хамтран ажиллаж байна.

Ингэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй байхаар хуваарийн дагуу хүүхэд нэг бүрийн хоорондын зай 1.5метрийн зайтай, анги танхимуудын цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хугацаанд хийж хүн нэг бүрийн халууныг хэмжин амны хаалт, гар ариутгагчтай нэг удаагийн бээлий өмсүүлэн тус ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

scroll to top