Гал унтраах шуурхай албаны автомашинтай боллоо

4-2.jpg

Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги гал унтраах шуурхай албаны “Газель” автомашинтай боллоо.

Тус автомашин нь  363 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээс шийдвэрлэж өгсөн.  

Хүлээн авах ажиллагааны үеэр алба хаагчид аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах автомашин нь 350 л устай, 30 л хөөстэй, зөөврийн авто насос, помптой автомашин юм

scroll to top