ХАМТЫН ХҮЧЭЭР БИД ЭРДЭНЭТ ХОТОО БҮРЭН АРУЙТГАЖ ЦЭВЭРЛЭЛЭЭ

91378441_1131711213830150_2036197514897522688_o.jpg

Корона вирусийн халдвараас сэргийлж Улсын Онцгой комиссын 170-р албан үүргийн дагуу аймгийн Засаг даргын А/192 дугаар захирамж гарч Орхон аймгийн хэмжээнд  3-р сарын 31-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран энэхүү ажилд бүх нийтийн оролцоог хангах чиглэлээр эрчимтэй сурталчилж уриалан ажилласан. Дээрх ажилд аймгийн Хот тохижуулах газрын 210 ажилтан, 20 техник ажилласнаас гадна цөөнгүй иргэн аж ахуйн нэгж сайн дураараа техник хэрэгслийн дэмжлэгийг үзүүлсэн бол 4 дүгээр сарын 01-ний өдөр 13-18 цагийн хооронд аймгийн хэмжээнд ариутгалын ажлыг зохион байгуулсан. Тус ажлыг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэгийн байгууллагын нийт 60 гаруй алба хаагч 5 чиглэлд халдваргүйтгэлийг гар аргаар болон тусгай зориулалтын автомашинаар хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд бүх үйлчилгээний байгууллага үйл ажиллагааг зогсоосон бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Орхон аймгийн үйлчлэх хүрээний 486.800м2  хатуу хучилттай зам болон явган хүний зам, орон сууц хооронд, гэр хорооллын гуу жалга, томоохон үйлчилгээний байгууллагын дотор гадна талбайд халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Харин иргэд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хийж аж ахуй нэгж байгууллага болон хувийн хэвшил зэрэг бүх газарт ариутгалийн ажлыг зохион байгуулж нийтээрээ энэ аюулт өвчинтэй тэмцэж одоо зөвхөн иргэн өөрөө аюулгүй байдлаа хангах нь чухал юм.

scroll to top