ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

12.jpg

Эрдэнэт хотод 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хур тунадас орно. Энэ үеэр салхины хурд 14-16 м/сек хүрч ширүүсэн салхи шуургатай байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/сек. Шөнөдөө 24-нд шилжих шөнө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан.25-аас шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 27-оос дулаарч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Орхон аймгийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top