ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

89201086_517909275594985_6769999770061635584_n.jpg

Аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18 ны өдрийн А/104 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зах зээлд худалдан борлуулж бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн эсэхийг тогтоох, холбогдох хууль, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж байна

Тус ажлын хүрээнд 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Үүнд: Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Эрдэнэбаяр, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Л.Бат-Ирээдүй, ахлах дэслэгч, Х.Баатарзориг нар ажлын 3 хэсэгт хуваарилагдан томоохон худалдаа үйлчилгээний бөөний болон жижиглэнгийн 10 газрын 32 төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн байдалд судалгааг хийж ажилласан. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад 12 бүтээгдэхүүний үнэ 250-2000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хүрээнд:

  1. Хэрэглэгчдэд худалдан борлуулж буй бүтээгдэхүүний үнэ, гарал үүслийг тодорхой ил тод харагдахуйц байдлаар тавиулж хэвшүүлэх ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  2. Хүнсний 8 нэрийн дэлгүүрт үнэ нэмсэн тухай иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг аймгийн Татварын хэлтэст шилжүүлж шийдвэрлүүлэх
  3. Бөөний худалдааны төвүүдэд үнэ нэмсэн бол Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9 дэх заалтын дагуу арга хэмжээ тооцох

Мэдээлэл бэлтгэсэн: дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top