COVID-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

89636110_547184322590527_8813991795902906368_n.jpg

Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 4 дүгээр тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/86 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, COVID-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна.

Тус ажлыг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдад давхардсан тоогоор өнөөдрийг хүртэл 270 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад буюу хүн ам олноор цуглардаг худалдааны төвүүд, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, 25 их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, 36 цэцэрлэг зэрэг нийт 1.068.599м2  талбайд ариутгалыг 2 автомашин 8 ширхэг ариутгалын багажаар урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид хорио цээрийн дэглэм дуустал үргэлжлэн хийгдэнэ.  

                 Халдваргүйтгэлийг суперкилл, жавелин болон клорсепт  гэсэн бодисуудаар хийж байна. Ариутгал хийх явцад олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд бидний хийж буй ажлыг дэмжин халуун хоол, цай, хордлого тайлах сүү зэргээр урамшуулж байгаад талархалаа илэрхийлье!!!

Мөн тус ажлын хүрээнд ард иргэдэд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 20-ноос эхлэн аймгийн хэмжээнд орон сууцны болон гэр хорооллын хэсгүүдээр тусгай зориулалтын автомашинаар чанга яригч ашиглан ард иргэдэд санамж сэрэмжлүүлгийг өдөр бүрийн 11 цагаас 17 цаг хүртэл тогтмол хүргэж байгаа бөгөөд орон нутгийн телевизүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хүн ам олноор цугларсан газар явахгүй байх, амны хаалтыг тогтмол зөв зүүж хэвших , гараа тогтмол савандаж угаах, гэр орондоо халдваргүйтгэл цэвэрлэгээг хийх, нус шүлсээ ил задгай хаяхгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөх талаар айл өрх ард иргэдэд ухуулга, сурталчилгааг хийж байна

Мэдээлэл бэлтгэсэн: дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top