ОЙ ХЭЭРИЙНГ ТҮЙМЭРТ АЖИЛЛАХ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

IMG_5325.png

Онцгой байдлын ерөнхий газрын 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Тус газрын Гал түймэр унтраах, аврах ангиуд, Эрэн хайх аврах бүлэг болон ой, хээрийн гал түймэрт явах автомашин, техник, тоног төхөөрөмжтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилтын  хүрээнд дор дурьдсан ажлуудыг зохион байгуулан ажиллалаа

Ой хээрийн түймэрт ажиллах удирдамжийн хүрээнд бэлтгэл бэлэн байдлыг хангаж алба хаагчдын аранз шалган хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг хангуулах зорилгоор алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан халдварт хачигны энцефалитын дархлаажуулалтанд хамруулсан. Мөн алба хаагчдад ой , хээрийн түймрийн үеийн хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн дүрмээр сургалтуудыг зохион байгуулан ажилласан. Ой хээрийн түймэрт ажиллах хүн хүчний судалгааг гаргаж шаардлагатай эмийн сан нэмэлтээр бүрдүүлсэн бөгөөд тусгай багаж техник, холбоо, дохионы хэрэгсэлд тодотгол хийж багаж хэрэгсэл болон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлд үзлэг шалгалт, засвар үйлчилгээг хийсэн

Нарны зай дэлгэцийг засварласан байдал

Ой хээрийн гал түймрийн багаж зэвсэглэмжид тодотгол хийж, өнгө үзэмжийг сэргээж, хүрз 40 ш, гөвүүр 76ш, троссон шүүр 75 ширхэгийг шинээр нэмж ой, хээрийн гал түймрийн багаж зэвсэглэмжийн тоог нэмэгдүүлэн ажиллалаа

Мэдээлэл бэлтгэсэн: дэслэгч Д. Болорцэцэг

scroll to top