“ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, СҮМ ХИЙД”-ИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

11.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 онд баталсан “Үзвэр үйлчилгээ, сүм, хийд”-ийн барилга байгууламжуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, норм дүрэм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Эрдэнэбаяр, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Л.Бат-Ирээдүй, ахлах дэслэгч Х.Баатарзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж ажилласан

Үзвэр үйлчилгээний 8 байгууллага, сүм хийдийн 11 байгууллага, Шалгалтын явцад нийт 19 байгууллагын 23 объект хамрагдаж гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 197 зөрчил дутагдал илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 35 зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтад хамрагдаагүй 15 сүм хийд Улсын Онцгой комиссын 2020 оны 01, 09 дүгээр хуралдаанаас өгсөн үүрэг, аймгийн Засаг даргын 2020 оны А/35 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаа зогссон мөн тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, ажлын байр өөрчлөгдсөн зэрэг асуудлууд гарсан ба эдгээр сүм хийдэд тухай бүр хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар нийт 42 хүнд галын аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомж норм стандартыг сурталчлан заавар зөвлөмж ухуулга сурталчилгаа хийж ажиллаж байна



scroll to top