ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07, 08,11-нд цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 6-11 м/сек. Цас орох үеэр салхи ширүүснэ. Шөнөдөө Жаргалант суманд 17-22 градус хүйтэн, Баян-Өндөр суманд 12-17 градус хүйтэн. Өдөртөө нийт нутгаар 10-нд 4-9 градус хүйтэн, 11-нд хүйтэрч 14-19 градус хүйтэн, бусад хугацаанд 7-12 градус хүйтэрнэ

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх хараа хяналтгүй орхихгүй байх

Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийнТээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, шаардлагатай тохиолдолд автозамыг түр хугацаагаар хаахыг арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна

scroll to top