ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

84628600_251508139169564_3245665841663967232_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн ирүүлсэн 2020 оны 2/212 дугаар үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 9 заалт бүхий ажлын төлөвлөгөө  гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн иргэдэд сурталчлах, бодит мэдээлэл өгөх, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдийг хараа хяналтгүй орхихгүй, гэртээ цоожилж үлдээхгүй байх зэрэг мэдээллийг орон нутгийн 6 телевиз, 2 FM радиог оролцуулан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хэвлэлийн бага хуралд Онцгой байдлын газрын дарга оролцож мэдээлэл хийсэн.

Аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багийн айл өрхүүдэд “Галын аюулаас урьдчилан сэргийлье”, “Хүүхэд хараа, хяналт” сэдвээр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад теле хичээл, сэрэмжлүүлэг ярилцлага, дүрст анхааруулгыг өдөрт 8-10 удаагийн давтамжтайгаар 2020 оны 01  дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ныг хүртэл нэвтрүүлэн ажиллаж байна.

scroll to top