ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

.jpg

Орхон аймагт Маргааш буюу 15-аас 16-нд шилжих шөнөдөө,16-аас 17-нд шилжих шөнөдөө ялимгүй цас, 16-нд цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/сек, цас орох үеэр түр зуур ширүүснэ. 17, 18-нд шөнөдөө 20-25 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.18-аас өдөртөө бага зэрэг дулаарч өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх, хэрэв гарах бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Орхон аймгийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Мэдээ бичсэн: Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top