ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ТЭМЦЭЭН ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1.jpeg

Онцгой байдлын албаны хэмжээнд зохион байгуулагдах спортын Албаны аварга шалгаруулах Бүсийн тэмцээнийг Хойд бүсийн хэмжээнд спортын 6 төрлөөр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагын Хойд бүсийн төвийн захирагч, хурандаа Г.Ганбаатар, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар, Дархан уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж, Үйлчилгээний гавьяат ажилтан, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад  Х.Мөнхбат нар баг тамирчдыг ахлан ирсэн.


Тэмцээнд Орхон, Дархан, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн Онцгой байдлын албаны баг тамирчид хүч тамир, авхаалж самбаагаараа өрсөлдсөн.
Уг тэмцээнд Бокс, волейбол, олс таталт, хөл бөмбөг, туухай өргөлт, зэрэг 6 төрлөөр өрсөлдсөн. Спортын төрөл бүр дээр баг тамирчдыг сонгон авч шалгаруулсан.
Одоогийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газарт сонгогдсон тамирчид Албаны аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн бэлтгэлд гараад байна.

scroll to top