
Аймгийн үерийн усны суваг, шуудуунд Хотын захирагчийн алба, Онцгой байдлын газар, Баян-Өндөр сумын мэргэжилтнүүдтэй хамтарсан 2 удаагийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, инженерийн зориулалттай болон байгалийн гуу, жалга сэргээн засварлах, шинээр хийх, цэвэрлэх ажлын зураглал гаргаж, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижуулах газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран 14 багийн 529 иргэн аймгийн үерийн усны 76км урт сувгийг 2 удаагийн цэвэрлэгээгээр 57тн хог хаягдлыг цэвэрлэв.

Баян-Өндөр сумын 6 багийн гэр хорооллын 1220м үерийн усны шороон суваг ухаж сэргээн засварлах ажлыг Онцгой байдлын газраас 34 алба хаагч, Хотын захирагчийн албанаас 1 алба хаагч, Хот тохижуулах газраас ухдаг трактор, 1 алба хаагч, нийт 2 тээврийн хэрэгсэл, 36 алба хаагч ажилласан.
