Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

tsag.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар , 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, салхи  16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих  зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Орхон аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top