АВРАГЧИД ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

00101.jpg

Орхон аймгийн Онцгой байдлын газраас 2013 онд -3, 2014 онд-3, 2016 онд-1, 2017 онд-1, 2018 онд-2 нийт-10 алба хаагч дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Есдүгээр ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 20 алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Банзрагчийн Энхтайван нэг жилийн хугацаанд гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллах, бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэл хангагдан үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордлоо.
scroll to top