Сайн дурын идэвхитнүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

00-1.jpg

Монгол улсын Засгийн газрын “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”, “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, ”Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг тус тус хангах Сайн дурын идэвхтэнээр ажиллах сонирхолтой иргэд, залуучуудад “Бэлэн бай” сургалтын багцаар сургалт зохион байгуулах, сургаж дадлагажуулах, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага эзэмшүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газар, Каритас Монгол төрийн бус байгууллага хамтран аймгийн хэмжээнд нийт 31 сайн дурын идэвхтэнүүдийг хамруулан 2019 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Орхон дахь салбарын сургалтын танхимд зохион байгуулагдсан.  

           

Сургалтыг Онцгой байдлын газрын сургалтын мэргэжилтэн д/ч Д.Болорцэцэг, Бүсийн дүн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн д/ч Г.Уртнасан, эмч С.Сүхтогоо, Монголын Сайн Дурынхны төвийн захирал Б.Цэвэлмаа Каритас Монгол ТББ-ын төслийн менежер Ц.Ганзориг нар зохион байгууллаа.

Сайн дурын идэвхтэнүүдэд сургалт дадлагыг эзэмшүүллээ.

Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, Гал унтааргуул ашиглаж сурлаа. дадлага сургуулилт хийгдлээ

Гал унтраагуул ашиглаж сурлаа
scroll to top