Аврагч-2019 сургалт тэмцээн

111-1.jpeg
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Хотын Захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, нийт багийн засаг дарга нар  бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн тэмцээн нь 21 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээнийг 3.5 км замыг туулан газар хөдлөлтийн голомт, ой хээрийн түймэр, гоц халдварт өвчин, авто осол, химийн бодис алдагдсан үед авах арга хэмжээ зэрэг дадлагын талбайд үзүүлэх тоглолтыг хийж авхаалж самбаагаа сорин нийт 21 баг өрсөлдсөн.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
1 дүгээр байр Жаргалант сумын баг
2 дугаар байр Цагаанчуулуут баг
3 дугаар байр Урт булаг баг,
4 дүгээр байр Уурхайчин баг
5 дугаар байр Эрдэнэ баг тус тус шалгарлаа
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, даван туулах чиглэлээр мэдлэг олгох сургалт тэмцээнд амжилттай оролцсон эхний 5 байр тус бүрт өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.
scroll to top