АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

190900006.jpeg

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Онцгой байдлын газрын хамт олон  2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үе үеийн ахмад дайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчдыг төлөөлж Ахмадын хорооны дарга Бэлтгэл Хошууч, Д.Жамсран мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн.

Тус баярыг тохиолдуулан хошууч Н.Рэнцэндорж агсны нэрэмжит шагналыг түүний гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс 4 дахь жилдээ зохион байгуулж ахмад дайчидаа урамшуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагналыг ахлах ахлагч, А.Дашцэрэнд гардуулан өглөө. Мөн оноос эхлэн Онцгой байдлын газраас шалгарсан 1 алба хаагчийг тус нэрэмжит шагналаар шагнах болсноо уламжиллаа.
Энэ өдөр Онцгой байдлын алба хаагчид ахмадууддаа ая дууны цэнхэр хадаг өргөлөө.
scroll to top